Хүргэлтийн нөхцөл

Хүргэлтээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн заасан хаягт хүргэж үйлчилнэ.

Хэрэглэгч амралтын өдрүүдэд /Бямба, ням гараг, бүх нийтийн амралтын өдөр/ захиалга хийсэн тохиолдолд хүргэлтийг ажлын өдөр эхэлснээс хойш 72 цагийн дотор хүргэнэ.

Хэрэглэгчийн хүргүүлэхийг хүссэн бараа бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дотор бүсчиллийн дагуу 72 цагийн дотор хүргэнэ.

Онлайн захиалгын веб сайтад байрласан бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн гарт очих хүртэлх сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг компани хариуцна.

Хэрэглэгч хүргүүлэх хаяг болон холбоо барих утасны дугаарыг үнэн зөв өгөх шаардлагатай бөгөөд холбоо барих утасны дугаарыг захиалга очих хүртэл нээлттэй байлгах үүрэг хүлээнэ. Хэрэглэгчийн утас холбогдоогүйгээс хамааран дахин хүргэлт хийгдэх бол гарах зардлыг хэрэглэгч өөрөө хариуцна.

Хүргэлт нь өдөр бүр хийгдэх ба МУ-ын хуулиар бүх нийтийн амралт гэж заасан өдрүүдэд хийгдэхгүй.