Тогны хүчээ хэрхэн сайжруулах вэ? Хүчдлийн хэлбэлзлээс хэрхэн сэргийлэх вэ?

2024-03-11

Сүүлийн үед хот хөдөө хаа саагүй л тогны хүч муу байна, хүчдэл заасан хэмжээндээ ирэхгүй уналт ихтэй байна, худалдан авсан суурилуулсан халаах төхөөрөмжүүд нь зохих ёсоороо ажиллахгүй байна, оргил ачаалалын (06:00-9:00, 18:00-21:00 цагийн үед) 220В байх ёстой фазын хүчдэл 150В руу шугамын хүчдэл нь 380В - 270В хүртлээ унаж байна, хүчдлийн хэлбэлзлээс болоод үнэтэй электрон хэрэгслүүд эвдэрч гэмтэж байна гэсэн асуудлууд их байна.

Тогны хүчээ хэрхэн сайжруулах вэ? Хүчдлийн хэлбэлзлээс хэрхэн сэргийлэх вэ? гэсэн асуултууд хэрэглэгчдээс байнга асууж байна. Иймд зарим нэг зөвлөгөө өгөхийг хүслээ.

Хүчдлийн алдагдал/Хүчдлийн ихсэлт гэж юу бэ? Яагаад үүсдэг вэ?

Хүчдлийн алдагдал нь цахилгаан эрчим хүчийг дамжуулж буй шугам сүлжээ, хуваарилж хувиргаж буй дэд станц трансформаторууд дээрх эсэргүүцлээс шалтгаалж тодорхой хэмжээнд үүсч байдаг. Гэхдээ энэ эрчим хүчний норм дүрэмд зааснаар зөвшөөрөгдөх хэлбэлзэл нь ±5% байхаар заасан байдаг гэвч бодит байдал дээр сүлжээний хэт ачаалал, хэрэглэгчийн ачаалалдаа тохироогүй дамжуулах утас хэрэглэснээс, хэт холоос эрчим хүч татсанаас, шугамынхаа ачааллыг жигд хуваарилаагүй, зарим тохиолдолд байшингийн болон цахилгааны шугам дээрх сул, зэвэрсэн холболтууд гэсэн шалтгаануудаас алдагдал нь зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байх тохиолдол манайд элбэг байна.

Хүчдлийн огцом ихсэлт нь аянга буух, цахилгааны шугамын таслалт залгалт, эрчим хүчийг дамжуулж буй шугам, дэд станц дээрх гэнэтийн осол аваарь зэргээс болж тохиолдож болно.

Чанар муу буюу хүчдэлийн хэлбэлзэлтэй цахилгаан эрчим хүч нь таны гэрийн цахилгаан болон электрон тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг алдагдуулахаас гадна гэмтэл учруулж болно, цаашилаад галын аюулын нөхцөлд хүргэж болно.

Тогны чанар/хүчээ хэрхэн сайжруулах, хүчдлийн хэлбэлзлээс хэрхэн хамгаалах вэ? Дараах арга хэмжээг авах хэрэгтэй.

1. Ерөнхий тэжээллийн кабелийнхаа хөндлөн огтлолыг өөрийн ачаалалдаа тохируулж зөв сонгох

2. Хэт ачаалагдаагүй шугам/дэд станцг сонгож холболтоо авах

3. Шаардлагатай тохиолдолд 1Фаз -3Ф хэрэглэгч рүү шилжих

4. Ерөнхий самбартаа хэт хүчдлээс хамгаалагч ОПН суурилуулах

5. Мэдээж аянга хамгаалагч, газардуулга хийх

6. Ачаалал хүчдлийн уналтандаа тохирсон ХҮЧДЭЛ ТОГВОРЖУУЛАГЧ хэрэглэх

Манай компани БНХАУ-ын HEYА Electronics үйлдвэрийн Хүчдэл тогтворжуулагчуудыг дотоодынхоо зах зээлд нийлүүлж, угсралт суурилуулалт, зөвлөгөө үйлчилгээг тогтмол үзүүлж байна.

Холбогдох утас: 94493999, 99150610


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах